"МОНГОЛЫН ТОВЧ ТҮҮХ" МОНГОЛ АЙМГУУДЫН ҮЕ XII ЗУУНЫ ДУНД ҮЕ ХҮРТЭЛ
2022-08-05,10:14
1. Монгол аймгуудын vе
Монгол угсаатныг бvрэлдvvлсэн голлох овог аймгууд Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар, Онгуд зэрэг аймаг, ханлиг хэлбэрээр оршиж байв.
VI зууны vеэс Тvрэг улс хvчийг олж, одоогийн Монгол улсын нутгаар төвлөрсөн их улсыг байгуулан нийт Төв Ази дахинд ноёрхлоо тогтоож байх vед , Монгол угсаатны аймгууд одоогийн амьдарч байгаа газар нутгаас нэлээд зvvн тийш шахагдан нутаглаж байжээ. Байгаль нуураас урагш Ляодунгийн хойг хvртэлх уудам газар нутагт аж төрөн сууж байсан нvvдэлч овог аймгууд нь монгол хэлтэн байсан гэж эрдэмтэд vздэг. Эдгээр нь Дорнод Ху буюу Дунхугаас vvсэн гарч Сяньби, Жужан зэрэг томоохон улсуудыг байгуулж явсан тэр л өвөг монгол хэлтний удам угсаа болно.
Эдгээр овог аймаг нэгэн vе хvчирхэгжин том улс гvрнийг байгуулан мандаж явснаа сулран доройтож бусдын эрхшээлд орох, өөр улс оронтой харилцаа тогтоон бусад соёлын нөлөө авах, уугуул нутгаа орхин ондоо газар нvvдэллэн одох зэргээр нийгэм аж ахуй, соёлын хувьд ихээхэн ялгаатай тархай бутархай оршин амьдарч иржээ. Олон Монгол аймгийн дотроос эх нутаг, өвөг дээдсийн гал голомтоо тууштай сахин vлдэж, нvvдэлч малч байдлаа хэвээр хадгалан хожмын Монгол угсаатны шууд өвөг болсон нь, тvvхэнд шивэй гэж тэмдэглэгдсэн нvvдэлч, гөрөөч аймгууд юм. Шивэй нар 8-9 том аймаг, 20 гаруй бага, нийтдээ 30 гаруй овог аймгаас бvрдэж байжээ.
Уугуул монгол аймгуудын оршин сууж байсан газар нутгийн тухай Рашид-Ад-Дины “Сударын чуулган”-д, эрт цагт Монгол хэмээн нэрийдэж асан аймаг нь өөр бусад аймагтай зөрчилдөн тэмцэлдэж ялагдаад, хоёрхон өрх айл амь зулбан гарч, алс бөглvv хавцал хадат ууланд очиж хоргодон амь зуусаар 400 гаруй жил болоход өсч vржин уг газартаа багтахаа больж, төмрийн хvдэрт уул хадыг хайлуулан урсгаж сэтлэн гарсан тухай өгvvлжээ. Тэдний очиж хоргодсон газрыг Эргvнэ Кун гэх бөгөөд энэ нь олон эрдэмтдийн саналаар одоо ОХУ-ын нутагт буй Эргvнэ мөрний орчмын Аргуны нуруу болох ажээ. Домогт өгvvлснээр уулын хавцлыг сэтлэн гарсан язгуурын монгол аймгийнхан Эргvнэ Кунээс өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутгийг тэмцэн гарсан байна.
Монгол нутагт Хятан улс ноёрхож байх vед монгол аймгууд тэдэнд алба татвар өгч, мал сvргийг маллах, худалдаа хийх, зарим язгууртан нь худ ураг бололцох зэргээр харилцаж байжээ.
Монгол аймгууд Хятаны эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнvvлж, хvч чадлыг нь сулруулсаар байсан бөгөөд нэгдэн нягтрах хvртлээ тархай бутархай жижиг аймгууд байжээ.
Хятан нар өнөөгийн Монголчуудын дээд өвөг болсон аймгуудыг Зv-бv хэмээн нэрлэж байсан бөгөөд энэ нэрийн дор 20 гаруй аймаг багтаж байжээ. Эдгээр нь нийгмийн хөгжлийн хувьд харилцан адилгvй байсан бөгөөд оршин суух нутаг газар болон эрхлэх аж ахуйнхаа хувьд “ойн иргэн”, “тал хээрийн нvvдэлчин” хэмээх хоёр vндсэн хэсэгт зааглагдаж байжээ. Ийнхvv хожим нь Монгол хэмээх нэгэн нэрийн дор багтаж монгол угсаатныг бvрэлдvvлсэн голлох овог аймгууд нь тухайн vед Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар, Онгуд аймаг, ханлиг болон оршиж байв.
Монгол угсаатны дунд хамжлагын буюу феодлын харилцаа хөгжиж байх тэр vеэс сурвалжит язгууртнуудын эзэмшил нутгийг аймаг хэмээн нэрлэх болсон байна. Аймгийн цаашдын хөгжилд аймгийн холбоо чухал vvрэг гvйцэтгэх болсон vеэс тэдгээр аймгийн холбоодыг Ханлиг буюу бага хаант улс гэж нэрлэжээ. Энэ vед Хамаг монгол улс, хэрэйд ханлиг, найманы ханлиг, мэргид, татар, урианхай, хонгирад, барга, онгуд, ойрад, ойн иргэд зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж тусгаар орших болсон байна.
Хамаг Монгол ханлиг
Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ тайчууд овгийн Сэнгvм Билэгийн хөвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ
XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвлөрсөн Хамаг Монгол хэмээх монгол туургатны улс байгуулагдсан юм. Энэ нь язгуурын монгол аймгуудын нэгдэл бөгөөд тvvхэнд Хамаг Монгол гэж нэрлэгджээ.
1130 онд гол гурван аймгийн хуралдайгаар Хабул Хамаг Монголын хаанд өргөмжлөгджээ.
Хамаг Монгол улсын нутаг дэвсгэр нь Онон, Хэрлэн, Туул гурван голын эх, Хэрлэн голын сав дагуух нутгийг хамарч байв.
Хабул хаан улсаа төв, баруун, зvvн хэсэгт хувааж, тэдгээрийг тус бvрт нь нэг нэг сурвалжтанд захируулж байсан байна. Хабул хаан улсыг байгуулж ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон нь тvvний гол гавьяа юм. Тэрээр Хамаг монголыг хурааж бусад монгол аймагтай холбоо тогтоож, дотоодын зөрчлийг зөөлрvvлж, нэгдлийг буй болгожээ. Vvний дараа Зvрчидийн Алтан улстай харилцах арга замыг янз бvрээр хайж эхэлжээ. Тэрээр мэргид, хэрэйд, найман зэрэг аймагтай зузаан холбоо тогтоож, Алтан улсын гар хөл болсон Татартай тэмцэл хийж, Зvрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж байсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай явуулж байсан байна.
Хабулын хаанчлалын vетэй Алтан улсын эхний гурван хаан холбоотой байсан байна. Тэд “монголын эсрэг цэргээр довтлон цохих”, ”монголчуудыг монголоор нь цохиулах”, ”идэрчvvдийг хороох”, ”ихэс дээдсийг нь модон илжгэнд хадаж цаазлах”, “Хамаг монгол улсыг улс гэж, хааныг хаан гэж vл хvлээн зөвшөөрөх” гэсэн бодлогыг явуулж байсан хаад байжээ.
Алтан улсын цэрэг Хамаг Монголд хэд хэдэн удаа довтолсон боловч ялагдал хvлээж, 1146 оны 8 дугаар сард Хамаг монголд найрамдалтай харилцах санал тавьж 1147 онд Хабул хаан өөрийн улсад ашигтай нөхцлөөр Алтан улстай гэрээ байгуулжээ.
Гэвч Алтан улс хятадын Сvн улсын зvvн хойд мужуудыг эзлэн авч хvчирхэг болсон байна. Ингээд Хамаг монголтой байгуулсан гэрээгээ биелvvлэхгvй зөрчих болжээ. Улмаар Татарыг холбоотон болгож, Хамаг монголын эсрэг тэмцэх болов.
Хабул хаан монголын тvvхэнд их гавьяа байгуулсан улс төр, цэргийн том зvтгэлтэн байжээ. Алунгоогийн тэнгэрийн хөвгvvдээр овоглосон Боржигин овгийг тvvхийн тавцанд гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан яст хаадын удирдлага дор Хамаг монгол улсыг байгуулсан нь тvvний гол гавьяа юм.
Хабул хаан долоон хvvтэй бөгөөд тэр дундаа хоёрдугаар хөвгvvн Бартанбаатар, дөрөвдvгээр хөвгvvн Хотула, зургадугаар хөвгvvн Хадаан нар эцгийнхээ амьд сэрvvн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ өөрийн хөвгvvдийн алинд ч биш тайчууд овгийн Сэнгvн Билэгийн хөвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ.
Амбагай хаан суумагцаа “бvх хvчээ зузаатган Алтан улсаас сэрэмжлэх” гэдэг бодлогын дор төрийн гадаад бодлогоо хөтлөн явуулж байлаа. Гэвч Хамаг монгол, Алтан улсын харилцаа улам хурцадсаар эцэст нь туйлын аюултай байдалд тулж очжээ.
Амбагай угаас эвдрэлцэхээс эвлэхийг илvv хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бvгдээрээ хvчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлж чадна. Тэгэхгvй бол цаг vргэлж хvч дутаж байх болно гэж тэрээр vздэг байжээ.
Тvvний vед Хамаг монголын засаг захиргааны зохион байгуулалтад зарим нэгэн өөрчлөлт гарав. Тухайлбал, “тайш” гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны дараагийн тушаалыг буй болгожээ. Амбагайн vед улсын тайш нь тvvний дунд хvv Хадаан байсан байна. Амбагай хаан Татарын хvчийг Алтан улсаас салган, нааш нь татах арга ухаан удаа дараа сvвэгчилсэн боловч бvтээгvй юм.Тэрээр татарт элч зарж, найрамдалтай байхыг уриалан, Алтан улсын хор хөнөөлт бодлогыг тайлбарлаж байжээ. Гэтэл Хабул хааны ууган хvv Охинбархагийг татарууд гэнэдvvлэн барьж аваад, Алтан улсад хvргvvлснийг эзэн хааны зарлигаар модон илжгэнд хадаж цаазалжээ.
Амбагай хаан ураг барилдах замаар Хамаг монгол, Татарын хооронд найрсаг харилцаа тогтоох гэж оролдоод өөрөө баригдаж Алтан улсад хvргэгджээ. Амбагай vхэхээс өмнө нутагтаа нууц элч зарж ”Хабул хааны долоон хөвгvvний дундах Хотулад, миний арван хөвгvvний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө vдэж хvргэхийг надаар цээрлэл бологтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун“ гэж хэлvvлжээ. Ийнхvv Амбагай хаан өөрийн амь насаа улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө зориулжээ.
Амбагай хаан Хотулыг хаан болохоор гэрээсэлсэн нь тvvний улс vндсээ бодсон ухаалаг бодлогын илрэл юм. Тэрээр өөрийн хөвгvvдийн эв нэгдэл тааруу, хаан болох дуртайг мэдэж байжээ. Тэд ангийн махаа булаацалдаж байсан удаа ч байна. Иймээс нэгэн хvн шиг эе эвийг хичээж чаддаг Хабул хааны хал vзэж, хашир суусан хөвгvvдийн нэгэнд хаан ширээг залгамжлуулах нь Хамаг монголын эрх ашигт нийцнэ гэж vзсэн байна.
Ийнхvv Хамаг монголын гурав дахь хаанаар Хотула өргөмжлөгдөв. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “Хамаг монгол, Тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулаг хаанд өргөмжлөв. Монголын жаргалан нь бvжиг хурим билээ. Хотулаг хаан өргөмжлөхөд, Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг алтөртөл дэвхцэн бvжиглэж хуримлав” гэжээ.
Хотула хааны vед Хамаг монгол улсын бvрэлдхvvнд дарлигины 16 аймаг, нируны 16, тайчууд,жалайр зэрэг олон хvн амтай аймгийн холбоо багтан орсон байжээ.Тэрээр хаан суусан цагаасаа эхлэн татарыг байлдан номхотгохыг хамгийн гол зорилгоо болгосон байна. Тэрээр татартай байлдана гэдэг нь Алтан улстай тэмцэж байгаа хэрэг гэж ойлгож байжээ. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг ялж байсан нь Хамаг монгол улс цэргийн хvчирхэг зохион байгуулалттай улс байсныг нотлон харуулна.
Хамаг монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол язгуур Монголын төрийн тэргvvн, цэргийн жанжин нарын мэргэн ухаан, хvч чадлыг илтгэн харуулсан чухал баримт юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрээгээр Алтан улс Хамаг монгол улсыг хvлээн зөвшөөрсөн байна. 1150-иад оны эцсээр Хотула хаан гэрээслэл vлдээж чадалгvй нас барсан бөгөөд тvvний ойрын садан Есvхэй баатар “хаан” гэж өргөмжлөгдөөгvй боловч Хамаг монгол улсын төрийг залгамжлан барих болсон байна.
Татарын ханлиг
Татарчууд бол эртнээс Хөлөн, Буйр нуурын сав газарт монголын өргөн уудам нутагт мал маллан, бага сага газар тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм.
1135-36 оноос эхлэн Хамаг Монгол, Алтан улс хоёрын харилцаа хурцадсан цагаас эхлэн татарууд Алтан улсын тvлхээсээр монголчуудтай эвдрэлцэж эхэлсэн байна. Татарууд Монголыг илэрхий дайсагнасны эхлэл нь Хабул хааны ахмад хvv Охинбархагийг гэнэдvvлэн барьж Алтан улсын хаанд хvргэн цаазлуулсан явдал юм. 1162 оноос өмнөхөн Хамаг монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь татарууд барьж, мөн л Алтан улсад хvргэхэд, модон илжигт хадан хороосон байна. Иймээс Хамаг монгол татаруудыг олон удаа довтлон байлдаж ялж байжээ. Монгол татарын зөрчил нь зөвхөн овог аймгийн өшөө хонзонгийн илэрхийлэл биш байсан юм.
Татарын нутаг, тухайлбал Хөлөн, Буйр хоёр нуурын орчим нь мал сvрэг өсгөхөд нэн таатай бэлчээртэй байсан учраас монголчууд эзлэхийн төлөө эрмэлзлээс дээр дурдсан тэмцэл тулааны ихэнх хэсэг нь vvсч байсан байна. Татарууд Хамаг монгол, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хvчирхэг ханлиг болж чадаагvй ч монголын нэгэн том аймаг байсан юм.
Хэрэйдийн ханлиг
Хэрэйд нь Хятан улс, Алтан улсын vед монгол нутагт оршиж байсан хvчирхэг ханлиг юм. Хэрэйдийн нутаг нь Заг Завхан, Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай зах нийлж, хойд талаараа мэргидтэй, зvvн талаараа төв монголтой, өмнө талдаа тангудын Си Ся улстай хиллэж байжээ.
XI-XII зууны vеэр хэрэйдийн ханлиг ихэд хvчтэй болжээ. Хэрэйдийн хаан Маркусыг төр барьж байхад татаруудтай эв найрамдалгvй байжээ. Татарууд энэ хааныг мөн л Алтан улст хvргvvлэн амийг нь хороолгожээ.
XII зууны эхээр хэрэйдийн язгууртнуудын дотоод зөрчил ихэсч, хан ширээний төлөөх тэмцэл өрнөжээ.
“Хоёр наран ургаваас
Худгийн усан ширгэюv
Хоёр хаан сууваас
Хамаг улсаа баръюу ”
хэмээн Наймалчин гэгч эмгэн Тоорилд сургаж байжээ. Тийнхvv эрх мэдэл Тоорил, тvvний дvv Эрх Хар хоёрын тэмцлийн дунд байж, хэрэйдийн ханлигийн хvч чадлыг ихээхэн доройтуулсан байна.
Найманы ханлиг
Монголын тал нутгийн баруун захад оршин нутаглаж амьдарч байсан томхон аймгийн нэг нь Найман аймаг юм. Найман нар VIII зууны vеэс Алтай, Хангайн уулсын завсарт оршин суусаар байжээ. Найман гэдэг нэр нь найман аймагтай гэсэн тооны нэрнээс vvсчээ. Найманы ханлиг XII зууны эхэн гэхэд байгуулагдсан бөгөөд XII зууны дунд vеэс Найманыг Наркыш-Даян толгойлж байжээ.
XII зууны эцэст, найманы ханлигийн хvч нь эзэд ноёдын хоорондын хямралд тарамдан сульдаад, цэрэг дайны хөл хөдөлгөөн ихтэй “тэнгис мэт долгилж”, “найманыг хэнд даалгаж өгөх вэ?” гэдэг асуудал тулгарсан цаг vе байжээ. Чингис хаан монгол аймгуудыг нэгтгэх vед хамгийн соёлжсон, бичиг vсэгтэй нь Найман аймаг байсан байна.
Хамаг Монгол ханлиг сэргэсэн нь
Монголын зvvн хэсэгт тогтож байсан Хамаг монголын хvчирхэг улс Есvхэй баатарын нас барсны дараа бутран задарч XIII зууны эхэнд бараг “эзэн” vгvй байжээ. Мөн хөрш татарууд томоохон улс нэгдэл байсан боловч тэр vед бууран доройтоод, Хамаг монголын нэг адил толгойлох хангvй болсон байжээ. Эдгээр том ханлигуудаас гадна олон тооны жижиг аймгуудын холбоо байсан байна. ”Монголын нууц товчоо”-нд тэдгээрийн хооронд хямрал зөрчил, дайн байлдаан тасралтгvй vргэлжилж байсныг
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв,
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгvй
Хөнөөлдөн тэмцэж байв” гэж дvрслэн бичжээ.
Тэмvvжинийг 9 настай байхад эцэг Есvхэй баатар Татарын ноёдод хорлогдон нас барахад тvvний захиргаанд байсан Тайчууд тэргvvтэй олон аймгууд,Есvхэйн шадар нөхдvvд ч салан оджээ. Есvхэй баатрын өнчирч vлдсэн vр хvvхдvvд хэсэг хугацаанд хvнд амьдарч байсан ч
Оюунтай төрсөн Өэлvн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бvсэлж
Онон мөрнийг өгсөн уруудаж
Олирс мойлыг тvvж явж
Өчvvхэн хөвгvvдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрvvлж хөвгvvдээ язгууртны ёсоор хvмvvжvvлж өсгөжээ. Тэрээр хvvхдvvддээ эв нэгдэл бол бvхний ялалт гэдгийг ухааруулж, тус хvргэсэн хvний ачийг хэзээ ч мартахгvй байхыг ойлгуулжээ. Хөвгvvдийн дундаас Тэмvжин зориг самбаатай гэж олны дунд нэрд гарч эхэлсэн байна. Иймээс Тайчууд тvvнийг Хамаг Монголын хаан ширээний төлөө тэмцэнэ гэж “Хурганы vс гуужив, төлөгний бие төлжив” хэмээн довтлон дарж авахыг бодож барьсан ч Тэмvжин оргон зугатаж чадсан байна. Эндээс Тэмvжин “Хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа цуглуулах” зорилго өвөрлөж эхэлжээ.
Тэмvжин эцгийн анд, Хэрэйдийн Тоорил хаан өөрийн анд Жадараны Жамуха болон Боорчи, Зэлмэ, Мухулай зэрэг нөхдийн тусламжтайгаар зорилгодоо хvрч улсаа хурааж чаджээ. Ийнхvv 1189 онд Хар зvрхний Хөх нуурт Алтан Хучир, Сача Бэхи, Тайчу тэргvvтэй язгуурын монголын нөлөө бvхий ноёдын хуралдай болж, Тэмvvжинд “Чингис ” гэдэг цол өгч Хамаг Монголын ханд өргөмжилжээ. Тэр vед Тэмvжин 28 настай байжээ.
Ийнхvv Хабул, Амбагай, Хотула хаан болон Есvхэй баатраас хойш нэлээд хэдэн жил эзэнгvй бутарч байсан Хамаг Монгол хаантай болж хvчирхэгжих тийшээ нэгэнт ханджээ.
Тэмvжин Хамаг монголын хан болоод өргөөндөө зарим ёс дэглэмийг тогтоож, хоромсого саадаг агсагчид, буурч, тогооч, тэрэгч, оторч, ордны боол шивэгчнийг захирах чэрби гэдэг тушаалыг буй болгожээ. Мөн орд өргөөний гадна, дотно бvх хэргийг хамгийн тvрvvнд ирж хvчээ өгсөн Боорчи,Зэлмэ хоёрт даалгажээ. Ийнхvv Хамаг монгол ханлиг сэргэсэн нь Монголын нэгдсэн төр улс бvрэлдэн тогтох vндэс суурь болжээ.
Монгол угсаатныг бvрэлдvvлсэн голлох овог аймгууд Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар, Онгуд зэрэг аймаг, ханлиг хэлбэрээр оршиж байв.
VI зууны vеэс Тvрэг улс хvчийг олж, одоогийн Монгол улсын нутгаар төвлөрсөн их улсыг байгуулан нийт Төв Ази дахинд ноёрхлоо тогтоож байх vед , Монгол угсаатны аймгууд одоогийн амьдарч байгаа газар нутгаас нэлээд зvvн тийш шахагдан нутаглаж байжээ. Байгаль нуураас урагш Ляодунгийн хойг хvртэлх уудам газар нутагт аж төрөн сууж байсан нvvдэлч овог аймгууд нь монгол хэлтэн байсан гэж эрдэмтэд vздэг. Эдгээр нь Дорнод Ху буюу Дунхугаас vvсэн гарч Сяньби, Жужан зэрэг томоохон улсуудыг байгуулж явсан тэр л өвөг монгол хэлтний удам угсаа болно.
Эдгээр овог аймаг нэгэн vе хvчирхэгжин том улс гvрнийг байгуулан мандаж явснаа сулран доройтож бусдын эрхшээлд орох, өөр улс оронтой харилцаа тогтоон бусад соёлын нөлөө авах, уугуул нутгаа орхин ондоо газар нvvдэллэн одох зэргээр нийгэм аж ахуй, соёлын хувьд ихээхэн ялгаатай тархай бутархай оршин амьдарч иржээ. Олон Монгол аймгийн дотроос эх нутаг, өвөг дээдсийн гал голомтоо тууштай сахин vлдэж, нvvдэлч малч байдлаа хэвээр хадгалан хожмын Монгол угсаатны шууд өвөг болсон нь, тvvхэнд шивэй гэж тэмдэглэгдсэн нvvдэлч, гөрөөч аймгууд юм. Шивэй нар 8-9 том аймаг, 20 гаруй бага, нийтдээ 30 гаруй овог аймгаас бvрдэж байжээ.
Уугуул монгол аймгуудын оршин сууж байсан газар нутгийн тухай Рашид-Ад-Дины “Сударын чуулган”-д, эрт цагт Монгол хэмээн нэрийдэж асан аймаг нь өөр бусад аймагтай зөрчилдөн тэмцэлдэж ялагдаад, хоёрхон өрх айл амь зулбан гарч, алс бөглvv хавцал хадат ууланд очиж хоргодон амь зуусаар 400 гаруй жил болоход өсч vржин уг газартаа багтахаа больж, төмрийн хvдэрт уул хадыг хайлуулан урсгаж сэтлэн гарсан тухай өгvvлжээ. Тэдний очиж хоргодсон газрыг Эргvнэ Кун гэх бөгөөд энэ нь олон эрдэмтдийн саналаар одоо ОХУ-ын нутагт буй Эргvнэ мөрний орчмын Аргуны нуруу болох ажээ. Домогт өгvvлснээр уулын хавцлыг сэтлэн гарсан язгуурын монгол аймгийнхан Эргvнэ Кунээс өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутгийг тэмцэн гарсан байна.
Монгол нутагт Хятан улс ноёрхож байх vед монгол аймгууд тэдэнд алба татвар өгч, мал сvргийг маллах, худалдаа хийх, зарим язгууртан нь худ ураг бололцох зэргээр харилцаж байжээ.
Монгол аймгууд Хятаны эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнvvлж, хvч чадлыг нь сулруулсаар байсан бөгөөд нэгдэн нягтрах хvртлээ тархай бутархай жижиг аймгууд байжээ.
Хятан нар өнөөгийн Монголчуудын дээд өвөг болсон аймгуудыг Зv-бv хэмээн нэрлэж байсан бөгөөд энэ нэрийн дор 20 гаруй аймаг багтаж байжээ. Эдгээр нь нийгмийн хөгжлийн хувьд харилцан адилгvй байсан бөгөөд оршин суух нутаг газар болон эрхлэх аж ахуйнхаа хувьд “ойн иргэн”, “тал хээрийн нvvдэлчин” хэмээх хоёр vндсэн хэсэгт зааглагдаж байжээ. Ийнхvv хожим нь Монгол хэмээх нэгэн нэрийн дор багтаж монгол угсаатныг бvрэлдvvлсэн голлох овог аймгууд нь тухайн vед Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Мэргид, Татар, Онгуд аймаг, ханлиг болон оршиж байв.
Монгол аймаг,ханлигууд
X-XII зууны vед монгол болон тvрэг угсааны олон ханлиг улсууд өмнө зvг Хятадын Цагаан хэрэмнээс умар зvг Байгаль нуур,өмнө зvг Балхаш нуураас дорно зvг Хянганы нуруу хvртэлх өргөн уудам газар нутаглаж байжээ. Тэдний аж ахуй, нийгмийн амьдрал харилцан адилгvй байлаа. Тал хээрээр нутагладаг малчин аймгуудын олонх нь тvрvv феодалын хөгжлийн шатанд дэвшсэн байв. Тэд нvvдлийн мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ ан агнуур, газар тариалан, гар урлал эрхлэн аж төрж байсан байна. Харин ой тайгаар амьдардаг иргэдийн дунд овгийн байгуулал зонхилж ан агнуур эрхлэхийн хамт мал аж ахуйд шилжиж байсан байжээ.Монгол угсаатны дунд хамжлагын буюу феодлын харилцаа хөгжиж байх тэр vеэс сурвалжит язгууртнуудын эзэмшил нутгийг аймаг хэмээн нэрлэх болсон байна. Аймгийн цаашдын хөгжилд аймгийн холбоо чухал vvрэг гvйцэтгэх болсон vеэс тэдгээр аймгийн холбоодыг Ханлиг буюу бага хаант улс гэж нэрлэжээ. Энэ vед Хамаг монгол улс, хэрэйд ханлиг, найманы ханлиг, мэргид, татар, урианхай, хонгирад, барга, онгуд, ойрад, ойн иргэд зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж тусгаар орших болсон байна.
Хамаг Монгол ханлиг
Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ тайчууд овгийн Сэнгvм Билэгийн хөвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ
XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвлөрсөн Хамаг Монгол хэмээх монгол туургатны улс байгуулагдсан юм. Энэ нь язгуурын монгол аймгуудын нэгдэл бөгөөд тvvхэнд Хамаг Монгол гэж нэрлэгджээ.
1130 онд гол гурван аймгийн хуралдайгаар Хабул Хамаг Монголын хаанд өргөмжлөгджээ.
Хамаг Монгол улсын нутаг дэвсгэр нь Онон, Хэрлэн, Туул гурван голын эх, Хэрлэн голын сав дагуух нутгийг хамарч байв.
Хабул хаан улсаа төв, баруун, зvvн хэсэгт хувааж, тэдгээрийг тус бvрт нь нэг нэг сурвалжтанд захируулж байсан байна. Хабул хаан улсыг байгуулж ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон нь тvvний гол гавьяа юм. Тэрээр Хамаг монголыг хурааж бусад монгол аймагтай холбоо тогтоож, дотоодын зөрчлийг зөөлрvvлж, нэгдлийг буй болгожээ. Vvний дараа Зvрчидийн Алтан улстай харилцах арга замыг янз бvрээр хайж эхэлжээ. Тэрээр мэргид, хэрэйд, найман зэрэг аймагтай зузаан холбоо тогтоож, Алтан улсын гар хөл болсон Татартай тэмцэл хийж, Зvрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж байсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай явуулж байсан байна.
Хабулын хаанчлалын vетэй Алтан улсын эхний гурван хаан холбоотой байсан байна. Тэд “монголын эсрэг цэргээр довтлон цохих”, ”монголчуудыг монголоор нь цохиулах”, ”идэрчvvдийг хороох”, ”ихэс дээдсийг нь модон илжгэнд хадаж цаазлах”, “Хамаг монгол улсыг улс гэж, хааныг хаан гэж vл хvлээн зөвшөөрөх” гэсэн бодлогыг явуулж байсан хаад байжээ.
Алтан улсын цэрэг Хамаг Монголд хэд хэдэн удаа довтолсон боловч ялагдал хvлээж, 1146 оны 8 дугаар сард Хамаг монголд найрамдалтай харилцах санал тавьж 1147 онд Хабул хаан өөрийн улсад ашигтай нөхцлөөр Алтан улстай гэрээ байгуулжээ.
Гэвч Алтан улс хятадын Сvн улсын зvvн хойд мужуудыг эзлэн авч хvчирхэг болсон байна. Ингээд Хамаг монголтой байгуулсан гэрээгээ биелvvлэхгvй зөрчих болжээ. Улмаар Татарыг холбоотон болгож, Хамаг монголын эсрэг тэмцэх болов.
Хабул хаан монголын тvvхэнд их гавьяа байгуулсан улс төр, цэргийн том зvтгэлтэн байжээ. Алунгоогийн тэнгэрийн хөвгvvдээр овоглосон Боржигин овгийг тvvхийн тавцанд гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан яст хаадын удирдлага дор Хамаг монгол улсыг байгуулсан нь тvvний гол гавьяа юм.
Хабул хаан долоон хvvтэй бөгөөд тэр дундаа хоёрдугаар хөвгvvн Бартанбаатар, дөрөвдvгээр хөвгvvн Хотула, зургадугаар хөвгvvн Хадаан нар эцгийнхээ амьд сэрvvн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа хаан ширээгээ өөрийн хөвгvvдийн алинд ч биш тайчууд овгийн Сэнгvн Билэгийн хөвгvvн Амбагайд шилжvvлэхийг гэрээсэлжээ.
Амбагай хаан суумагцаа “бvх хvчээ зузаатган Алтан улсаас сэрэмжлэх” гэдэг бодлогын дор төрийн гадаад бодлогоо хөтлөн явуулж байлаа. Гэвч Хамаг монгол, Алтан улсын харилцаа улам хурцадсаар эцэст нь туйлын аюултай байдалд тулж очжээ.
Амбагай угаас эвдрэлцэхээс эвлэхийг илvv хичээдэг хаан байжээ. Ялангуяа монголчууд бvгдээрээ хvчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлж чадна. Тэгэхгvй бол цаг vргэлж хvч дутаж байх болно гэж тэрээр vздэг байжээ.
Тvvний vед Хамаг монголын засаг захиргааны зохион байгуулалтад зарим нэгэн өөрчлөлт гарав. Тухайлбал, “тайш” гэдэг голдуу цэргийн хэргийг эрхэлсэн хааны дараагийн тушаалыг буй болгожээ. Амбагайн vед улсын тайш нь тvvний дунд хvv Хадаан байсан байна. Амбагай хаан Татарын хvчийг Алтан улсаас салган, нааш нь татах арга ухаан удаа дараа сvвэгчилсэн боловч бvтээгvй юм.Тэрээр татарт элч зарж, найрамдалтай байхыг уриалан, Алтан улсын хор хөнөөлт бодлогыг тайлбарлаж байжээ. Гэтэл Хабул хааны ууган хvv Охинбархагийг татарууд гэнэдvvлэн барьж аваад, Алтан улсад хvргvvлснийг эзэн хааны зарлигаар модон илжгэнд хадаж цаазалжээ.
Амбагай хаан ураг барилдах замаар Хамаг монгол, Татарын хооронд найрсаг харилцаа тогтоох гэж оролдоод өөрөө баригдаж Алтан улсад хvргэгджээ. Амбагай vхэхээс өмнө нутагтаа нууц элч зарж ”Хабул хааны долоон хөвгvvний дундах Хотулад, миний арван хөвгvvний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө vдэж хvргэхийг надаар цээрлэл бологтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун“ гэж хэлvvлжээ. Ийнхvv Амбагай хаан өөрийн амь насаа улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө зориулжээ.
Амбагай хаан Хотулыг хаан болохоор гэрээсэлсэн нь тvvний улс vндсээ бодсон ухаалаг бодлогын илрэл юм. Тэрээр өөрийн хөвгvvдийн эв нэгдэл тааруу, хаан болох дуртайг мэдэж байжээ. Тэд ангийн махаа булаацалдаж байсан удаа ч байна. Иймээс нэгэн хvн шиг эе эвийг хичээж чаддаг Хабул хааны хал vзэж, хашир суусан хөвгvvдийн нэгэнд хаан ширээг залгамжлуулах нь Хамаг монголын эрх ашигт нийцнэ гэж vзсэн байна.
Ийнхvv Хамаг монголын гурав дахь хаанаар Хотула өргөмжлөгдөв. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “Хамаг монгол, Тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулаг хаанд өргөмжлөв. Монголын жаргалан нь бvжиг хурим билээ. Хотулаг хаан өргөмжлөхөд, Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг алтөртөл дэвхцэн бvжиглэж хуримлав” гэжээ.
Хотула хааны vед Хамаг монгол улсын бvрэлдхvvнд дарлигины 16 аймаг, нируны 16, тайчууд,жалайр зэрэг олон хvн амтай аймгийн холбоо багтан орсон байжээ.Тэрээр хаан суусан цагаасаа эхлэн татарыг байлдан номхотгохыг хамгийн гол зорилгоо болгосон байна. Тэрээр татартай байлдана гэдэг нь Алтан улстай тэмцэж байгаа хэрэг гэж ойлгож байжээ. Хотула хааны цэрэг Алтан улсын гурван удаагийн довтолгооныг ялж байсан нь Хамаг монгол улс цэргийн хvчирхэг зохион байгуулалттай улс байсныг нотлон харуулна.
Хамаг монгол, Алтан улсын хооронд байгуулсан 1147 оны гэрээ бол язгуур Монголын төрийн тэргvvн, цэргийн жанжин нарын мэргэн ухаан, хvч чадлыг илтгэн харуулсан чухал баримт юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрээгээр Алтан улс Хамаг монгол улсыг хvлээн зөвшөөрсөн байна. 1150-иад оны эцсээр Хотула хаан гэрээслэл vлдээж чадалгvй нас барсан бөгөөд тvvний ойрын садан Есvхэй баатар “хаан” гэж өргөмжлөгдөөгvй боловч Хамаг монгол улсын төрийг залгамжлан барих болсон байна.
Татарын ханлиг
Татарчууд бол эртнээс Хөлөн, Буйр нуурын сав газарт монголын өргөн уудам нутагт мал маллан, бага сага газар тариалан эрхлэн амьдарч байсан эртний нэгэн аймаг юм.
1135-36 оноос эхлэн Хамаг Монгол, Алтан улс хоёрын харилцаа хурцадсан цагаас эхлэн татарууд Алтан улсын тvлхээсээр монголчуудтай эвдрэлцэж эхэлсэн байна. Татарууд Монголыг илэрхий дайсагнасны эхлэл нь Хабул хааны ахмад хvv Охинбархагийг гэнэдvvлэн барьж Алтан улсын хаанд хvргэн цаазлуулсан явдал юм. 1162 оноос өмнөхөн Хамаг монголын хаан Амбагай ургийн хэргээр очиход нь татарууд барьж, мөн л Алтан улсад хvргэхэд, модон илжигт хадан хороосон байна. Иймээс Хамаг монгол татаруудыг олон удаа довтлон байлдаж ялж байжээ. Монгол татарын зөрчил нь зөвхөн овог аймгийн өшөө хонзонгийн илэрхийлэл биш байсан юм.
Татарын нутаг, тухайлбал Хөлөн, Буйр хоёр нуурын орчим нь мал сvрэг өсгөхөд нэн таатай бэлчээртэй байсан учраас монголчууд эзлэхийн төлөө эрмэлзлээс дээр дурдсан тэмцэл тулааны ихэнх хэсэг нь vvсч байсан байна. Татарууд Хамаг монгол, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хvчирхэг ханлиг болж чадаагvй ч монголын нэгэн том аймаг байсан юм.
Хэрэйдийн ханлиг
Хэрэйд нь Хятан улс, Алтан улсын vед монгол нутагт оршиж байсан хvчирхэг ханлиг юм. Хэрэйдийн нутаг нь Заг Завхан, Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай зах нийлж, хойд талаараа мэргидтэй, зvvн талаараа төв монголтой, өмнө талдаа тангудын Си Ся улстай хиллэж байжээ.
XI-XII зууны vеэр хэрэйдийн ханлиг ихэд хvчтэй болжээ. Хэрэйдийн хаан Маркусыг төр барьж байхад татаруудтай эв найрамдалгvй байжээ. Татарууд энэ хааныг мөн л Алтан улст хvргvvлэн амийг нь хороолгожээ.
XII зууны эхээр хэрэйдийн язгууртнуудын дотоод зөрчил ихэсч, хан ширээний төлөөх тэмцэл өрнөжээ.
“Хоёр наран ургаваас
Худгийн усан ширгэюv
Хоёр хаан сууваас
Хамаг улсаа баръюу ”
хэмээн Наймалчин гэгч эмгэн Тоорилд сургаж байжээ. Тийнхvv эрх мэдэл Тоорил, тvvний дvv Эрх Хар хоёрын тэмцлийн дунд байж, хэрэйдийн ханлигийн хvч чадлыг ихээхэн доройтуулсан байна.
Найманы ханлиг
Монголын тал нутгийн баруун захад оршин нутаглаж амьдарч байсан томхон аймгийн нэг нь Найман аймаг юм. Найман нар VIII зууны vеэс Алтай, Хангайн уулсын завсарт оршин суусаар байжээ. Найман гэдэг нэр нь найман аймагтай гэсэн тооны нэрнээс vvсчээ. Найманы ханлиг XII зууны эхэн гэхэд байгуулагдсан бөгөөд XII зууны дунд vеэс Найманыг Наркыш-Даян толгойлж байжээ.
XII зууны эцэст, найманы ханлигийн хvч нь эзэд ноёдын хоорондын хямралд тарамдан сульдаад, цэрэг дайны хөл хөдөлгөөн ихтэй “тэнгис мэт долгилж”, “найманыг хэнд даалгаж өгөх вэ?” гэдэг асуудал тулгарсан цаг vе байжээ. Чингис хаан монгол аймгуудыг нэгтгэх vед хамгийн соёлжсон, бичиг vсэгтэй нь Найман аймаг байсан байна.
Хамаг Монгол ханлиг сэргэсэн нь
Монголын зvvн хэсэгт тогтож байсан Хамаг монголын хvчирхэг улс Есvхэй баатарын нас барсны дараа бутран задарч XIII зууны эхэнд бараг “эзэн” vгvй байжээ. Мөн хөрш татарууд томоохон улс нэгдэл байсан боловч тэр vед бууран доройтоод, Хамаг монголын нэг адил толгойлох хангvй болсон байжээ. Эдгээр том ханлигуудаас гадна олон тооны жижиг аймгуудын холбоо байсан байна. ”Монголын нууц товчоо”-нд тэдгээрийн хооронд хямрал зөрчил, дайн байлдаан тасралтгvй vргэлжилж байсныг
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв,
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгvй
Хөнөөлдөн тэмцэж байв” гэж дvрслэн бичжээ.
Тэмvvжинийг 9 настай байхад эцэг Есvхэй баатар Татарын ноёдод хорлогдон нас барахад тvvний захиргаанд байсан Тайчууд тэргvvтэй олон аймгууд,Есvхэйн шадар нөхдvvд ч салан оджээ. Есvхэй баатрын өнчирч vлдсэн vр хvvхдvvд хэсэг хугацаанд хvнд амьдарч байсан ч
Оюунтай төрсөн Өэлvн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бvсэлж
Онон мөрнийг өгсөн уруудаж
Олирс мойлыг тvvж явж
Өчvvхэн хөвгvvдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрvvлж хөвгvvдээ язгууртны ёсоор хvмvvжvvлж өсгөжээ. Тэрээр хvvхдvvддээ эв нэгдэл бол бvхний ялалт гэдгийг ухааруулж, тус хvргэсэн хvний ачийг хэзээ ч мартахгvй байхыг ойлгуулжээ. Хөвгvvдийн дундаас Тэмvжин зориг самбаатай гэж олны дунд нэрд гарч эхэлсэн байна. Иймээс Тайчууд тvvнийг Хамаг Монголын хаан ширээний төлөө тэмцэнэ гэж “Хурганы vс гуужив, төлөгний бие төлжив” хэмээн довтлон дарж авахыг бодож барьсан ч Тэмvжин оргон зугатаж чадсан байна. Эндээс Тэмvжин “Хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа цуглуулах” зорилго өвөрлөж эхэлжээ.
Тэмvжин эцгийн анд, Хэрэйдийн Тоорил хаан өөрийн анд Жадараны Жамуха болон Боорчи, Зэлмэ, Мухулай зэрэг нөхдийн тусламжтайгаар зорилгодоо хvрч улсаа хурааж чаджээ. Ийнхvv 1189 онд Хар зvрхний Хөх нуурт Алтан Хучир, Сача Бэхи, Тайчу тэргvvтэй язгуурын монголын нөлөө бvхий ноёдын хуралдай болж, Тэмvvжинд “Чингис ” гэдэг цол өгч Хамаг Монголын ханд өргөмжилжээ. Тэр vед Тэмvжин 28 настай байжээ.
Ийнхvv Хабул, Амбагай, Хотула хаан болон Есvхэй баатраас хойш нэлээд хэдэн жил эзэнгvй бутарч байсан Хамаг Монгол хаантай болж хvчирхэгжих тийшээ нэгэнт ханджээ.
Тэмvжин Хамаг монголын хан болоод өргөөндөө зарим ёс дэглэмийг тогтоож, хоромсого саадаг агсагчид, буурч, тогооч, тэрэгч, оторч, ордны боол шивэгчнийг захирах чэрби гэдэг тушаалыг буй болгожээ. Мөн орд өргөөний гадна, дотно бvх хэргийг хамгийн тvрvvнд ирж хvчээ өгсөн Боорчи,Зэлмэ хоёрт даалгажээ. Ийнхvv Хамаг монгол ханлиг сэргэсэн нь Монголын нэгдсэн төр улс бvрэлдэн тогтох vндэс суурь болжээ.
бичсэн: Е.TSERENBAATAR төрөл: Монгол улсын түүх, лекц |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3110 удаа